2012-06-07
Сар шинийн мэнд
Цагаан сарын мэндийн үг

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын сэтгэлээ сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ гэр дүүрэн жаргалтай.
Сэтгэл дүүрэн баяртай. Ширээ дүүрэн идээтэй.
Өрх бүлээрээ сайхан битүүрч. Өргөн олноороо сайхан шинэлээрэй.

Тэнгэрийн өнгөтэй хадгандаа ерөөл нэмэн золгож
Тэргүүн сарын шинэдийг жаргал дүүрэн угтаарай
Тунгалаг алтан наранд сүүн цацлаан өргөж
Туулай жилийн өглөөг сайны ерөөлтэй угтаарай


Бичсэн: сургалтын блог | цаг: 13:31 | Мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: