2012-04-21
Хүүхдэд ном уншиж өгөх ямар тустай вэ?

Эцэг эхчүүд хэсэгхэн зуур ч атугай бүх үүрэг даалгавраа хойш тавин хүүхдэдээ өөрийгөө бүрэн зориулж, өөрсдийгөө тэдэнд хайртай гэдгээ мэдрүүлж ,тэдэнтэй ярилцаж, тоглож, хамт зугаалж,энхрийлжбайх нь ялангуяа бага насны хүүхдийн төлөвшилтөд үнэтэй хувь нэмэр оруулдаг.Хамтдаа ном уншижхарицан ярилцах нь үүнд чухал хувь нэмэр оруулах бөгөөд ингэснээрээ та ч баё хүч энерги авч чаддаг байна. Учир нь өдөр тутмын цухалдангуй амьдралаас таныг салгаж, хүүхдийн ертөнцөнцөд аваачиж тайвшруулдаг ажээ.Та буйдан дээрээ хүүхдээ тэврэн тухлаад зурагтай ном хамтдаа үзэж, тайлбарлан ярих нь хүүдэд тань хэдийгээр хэлд ороогүй байгаа ч та хоёр аль хэдийн хоорондоо харилцан ойлголцож , хөгжилдөж чадаж байна гэсэн үг. Хэрэв та өдөрт 15 хан минутыг ингэж хүүхдэдээ зориулж хэвшвэл түүний хөгжил хүмүүжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна. Хүүхдийнхээ ирээдүйд хийж байгаа хамгийн өртөг багатай мөртлөө хамгийн зугаатай ,үр дүн сайтай хөрөнгө оруулалт бол ном уншиж өгөх явдал гэдэгт та итгэлтэй байж болно.Учир нь зурагт ном үзэж ,тайлбарлан ярилцах нь зугаатай байхын зэрэгцээ цаагуураа маш олон чадварыг хүүхдэд давхар олгож байдаг. Хүүхдэд гайхалтай нь орчин үеийн дэвшил болох телевиз, радио, интенет,гар утас , цахим тоглоом гэх мэт мэдээллийн хэрэгслүүдийн аль нь ч хүүхдийн хөгжилд иим олон төрлийн эерэг нөлөө зэрэг үзүүлж чаддаггүй . Үүнийг эн түрүүнд эцэг эх ,үр хүүхдийн хөгжилд ийм олон төрлийн эерэг нөлөө зэрэг үзүүлж чаддаггүй. Үүнийг эн түрүүнд эцэг эх үр хүүхдийн нандин холбоо ,амьд харилцаан дээр суурилж ,мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн хил хязгааргүй нь болох номыг ашиглаж байгаатай холбож тайлбарлаж болох юм. Ном уншиж өгснөөр тэдний хөгжилд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ? 1.Эцэг эхийнхээ халуун дулаан амьсгал ,зөөлөн энхрийллийг биеэрээ мэдэрдэг. 2. Ном уншихыг сонсож буй хүүхдэд олон янзын асуулт урган гарч ирдэг.Иймэрхүү байдлаар асууж ярилцсаар цаашид эцэг эхтэйгээ илэн далангүй харьцах , өөрт тулгарсан асуудлаа тэдэнтэй хуваалцаж сурдаг. 3.Өөрийнхөө сэтгэл санааг хүнд ил тодоор илэрхийлэх нөхцөл болдог 4.Бусдыг ойлгож ,мэдрэх чадварыг төлөвшүүлдэг. 5. Хүүхдийн хэл ярианы хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бичсэн: сургалтын блог | цаг: 11:52 | Сурагчдад өгөх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: