ЦЭЦЭН ҮГИЙН ТУХАЙ
Б.Содном
Ардын аман зохиолын чухал хэлбэрийн нэг бол цэцэн үг юм. Цэцэн үгийг дотор нь бүтэц хэлбэр, зохиомж, найруулга, шүлгийн талаар хэд хэдэн янз хувааж болдог. Жишээлбэл: Сургаал үг, мэргэн үг, оновчтой үг, хууч үг, зүйр үг, цэцэн үг гэх зэрэг байна.
Гэвч их төлөв цэцэн үг, хууч үг гэж хоёр том бүлгийг нийлүүлж, ардын цэцэн үг гэж ерөнхийд нь нэрлэдэг юм.
Ардын цэцэн үг бол аман зохиолын анхны үүсэл буюу аман зохиолын бусад төрөл, хэлбэр гарахын нөхцөлд болдог гэж шинжилдэг юм.
Цэцэн үг, ард түмэнд олон жилийн турш өдөр тутмын аман яриагаар дамжиж, найруулга, ...